"Өөрөө хэмнэ, Ажлаа хий" зэрэг лоозон барьсан залуучуудын жагсаал одоо ч үргэлжилж байна. Иймд дөнгөж сая Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрээр, “Үзэл бодлоо илэрхийлж байгаа залуучуудын аюулгүй байдлыг хангаж ажиллахыг цагдаагийн байгууллагад үүрэг чиглэл өгсөн. Миний бие өнөөдөр залуучуудын шаардлагыг хүлээж авсан. Залуучуудын тавьж байгаа долоон шаардлагыг Ерөнхий сайдад танилцуулсан. Ерөнхий сайд ажлын хэсэг гаргая. Холбогдох асуудал тус бүрээр холбогдох сайд нарыг ажлын хэсэгт оруул гэсэн. Маргааш /2022.04.08/ залуучуудын шаардлагад хариу өгнө. Төрийн ордны хаалга үүдийг эвдэж ороё гэх нь буруу шүү гэдгийг хэлэх ёстой. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зарим залуучууд оролцож байгаа нь буруу” гэж хэллээ.