Х.Нямбаатар: Жагсаж буй залуучууд элдэв улстөрчдийн ятгалгад бүү автаасай /ВИДЕО/

Х.Нямбаатар: Жагсаж буй залуучууд элдэв улстөрчдийн ятгалгад бүү автаасай /ВИДЕО/

Төв талбайд өнөөдөр /2022.04.07/ эхэлсэн үнийн өсөлтийг эсэргүүцсэн “Өөрсдөө хэмнэ” жагсаал үргэлжилж байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар жагсаалтай холбоотойгоор мэдээлэл хийж байна. Тэрбээр "Жагсагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн байгууллагад үүрэг чиглэл өгсөн. Жагсагчид долоон шаардлага тавьсан. Нэгдүгээрт үнийн өсөлтийг эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Мөн авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст оногдуулж байгаа ял шийтгэлийн бодлогыг нэмэгдүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг тавьсан.

Харин жагсагчдын энэхүү шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс Ажлын хэсэг гаргаж, өөрөө ахалж ажиллана гэдгээ мэдэгдсэн. Залуучуудын энэхүү органик жагсаалыг улс төрийн намууд болон улстөрчид бүү ашиглаасай гэж хүсэж байна. Цагдаагийн байгууллага Төв талбайн оролцоо согтууруулах ундааны зүйл болон салют зэрэг зүйлсийг тараасан үлдэлийг илрүүлсэн. Тиймээс залуучууд элдэв улстөрчдийн ятгалгад бүү автаасай гэж хүсэж байна" гэлээ. 

 




ЭМГЭНЭЛ

1 цагийн өмнө