ВИДЕО: “Өөрсдөө хэмнэ” жагсаалыг хүчээр тараахаар хүчний байгууллага бэлэн байдалд шилжиж, техник хэрэгсэл бэлдэж эхэлжээ

ВИДЕО: “Өөрсдөө хэмнэ” жагсаалыг хүчээр тараахаар хүчний байгууллага бэлэн байдалд шилжиж, техник хэрэгсэл бэлдэж эхэлжээ

Төв талбайд өнөөдөр /2022.04.07/ эхэлсэн үнийн өсөлтийг эсэргүүцсэн “Өөрсдөө хэмнэ” жагсаал яг одоо үргэлжилж байна. "Жагсагчдын зүгээс тэвчээр тасарлаа. Бид эх орондоо сайхан амьдрах боломж алга" гэхчлэнгээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. 

Тэгвэл дөнгөж саяхан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, Хурандаа Б.Баатархүү жагсаалын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Жагсаал тайван байсан ч 22 цагаас хойш нөхцөл байдал амар биш болж байна. Жагсагчид автомашины зам руу орж байгаагаас үүдэн өөрсдийнх нь аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөл байдал үүсэн учраас Төрийн ордны орчмын замыг хаасан. 

Мөн жагсагчдын дунд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс байгаа мэдээлэл байна. Жагсагчид гал гаргаж, чанга чимээтэй зүйлс дуугаргах гэх мэтээр тайван бус байдал бий болгож байна. Насанд хүрээгүй хүүхэд тань гэртээ ирээгүй байгаа бол эцэг эхчүүд араас нь хяналт тавихыг зөвлөж байна. Цагдаагийн алба хаагчид иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хүч нэмэгдүүлэн ажиллаж байна" гэх мэдээллийг өглөө. 

Харин жагсагчид улстөрчдийг Төрийн ордноос гарч ирж, нөхцөл байдалтай танилцахыг шаардсан ч дөнгөж сая гурван автомашин хүч түрэн гарч зугтсан ч жагсагчдын дургүйцлийг улам төрүүлэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар жагсаал нөхцөл байдал нэлээд хурцдаж байгаа учраас цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллагууд бэлэн байдалд шилжиж, жагсаалыг хүчээр тараахаар бэлтгэж байгаа аж. Мөн Төв талбайн оролцоо техник хэрэгсэл байрлуулаад байгаа гэх мэдээлэл ч цахим орчинд гараад байна. 




ЭМГЭНЭЛ

54 минутын өмнө