Явган хүний зам хаасан шугам хоолойг буулгажээ

Явган хүний зам хаасан шугам хоолойг буулгажээ

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны зам дагуу явган хүний зам хааж ус зайлуулах хоолой татсан талаарх мэдээлэл цахим орчинд гарсан.

Тэрхүү шугам хоолойг “Камдер” ХХК зөвшөөрөлгүйгээр татсан тул  Хот байгуулалт, хөгжлийн газраас өнөөдөр шаардлага тавьж, ус зайлуулах хоолойг авч, явган хүний замыг чөлөөллөө. Тус компани нь холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваагүйгээс гадна нийтийн эрх ашигт харшилсан үйлдэл гаргасан тул яаралтай арга хэмжээ авсан нь энэ юм.

 




ЭМГЭНЭЛ

1 цагийн өмнө