С.Мөнхбат: Охиныг минь хасчихаад, хатигтай хоёр тамирчин ДАШТ-нд явуулсан

С.Мөнхбат: Охиныг минь хасчихаад, хатигтай хоёр тамирчин ДАШТ-нд явуулсан

Энэ жилийн чөлөөт бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 53 кг-д Баянхонгор аймгийн залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн оронд ДАШТ-ний мөнгөн медальт Э.Сумъяаг оролцуулахаар болсон билээ. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн болон залуучуудын улсын аварга М.Пүрэвтунгалагийн аав С.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийлээ.

-БИ МӨНГӨ АВААГҮЙ, МОНГОЛОО Л БОДОЖ ШИЙДВЭР ГАРГАСАН-

Залуу тамирчин М.Пүрэвтунгалагийн аав С.Мөнхбат:

-"Чөлөөт бөхийн 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 20 тамирчин эрхээ авч оролцсон. Миний охин эрхээ авсан ч оронд нь Э.Сумъяа оролцсныг та бүхэн мэдэж байгаа.

Би Монголоо бодож л Э.Сумъяаг ДАШТ-д оролцуулахыг зөвшөөрсөн. Харин намайг мөнгө төгрөг авсан гэж гадуур мэдээлэл тарсан байсан. Ийм зүйл огт болоогүй.

ДАШТ-д Э.Сумъяаг амжилт үзүүлээгүйг надтай холбож, сэтгэл санааны дарамтад оруулсан гэх хүмүүс ч байлаа. Гэхдээ тамирчин хүн өөрөө сэтгэлийн хаттай байх ёстой. Харин ч Э.Сумъяа миний охиныг дарамталсан шүү дээ. Охины минь эрхийг хассан шалтгаан нь хатиг гарсан учир гэсэн. Гэвч ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнд манай охиноос гадна хоёр тамирчин хатигтай байсан юм билээ.

Мөн өөр нэгэн баримт байгаа нь 2019 оны есдүгээр сарын 2-нд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, эмч нараас Монголын чөлөөт бөхийн холбоонд явуулсан хүсэлт. Хүсэлтийг нь харвал манай охиныг энэ үед л ДАШТ-д явуулахгүй гэж шийдсэн байгаа юм" гэв.

Түүнчлэн миний охиныг дарамталсан болон сэтгэл санаагаар хохироосон тул дасгалжуулагч Баттулга болон тамирчин Э.Сумъяа нарыг цагдаагийн байгууллагад шалгуулах болно хэмээн мэдэгдэв.