Албан бус АН-ын тамгыг Х.Баттулгад гардуулах хуралд Ш.Адьшаа, Ц.Туваан нараас бусад УИХ-ын гишүүд нь оролцоогүй байна

Албан бус АН-ын тамгыг Х.Баттулгад гардуулах хуралд Ш.Адьшаа, Ц.Туваан нараас бусад УИХ-ын гишүүд нь оролцоогүй байна

Өнгөрөгч Ням гараг /2022.04.03/-ны өдөр явагдаж өндөрлөсөн АН-ын даргын сунгаандялалт байгуулсан гэх Х.Баттулгын батламжлах хурал өнөөдөр /2022.04.07/ болжээ. Харин тус сунгаанаас нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татсан юм. 

Учир нь С.Эрдэнэ нарийн өргөн барьсан АН-ын дүрмийн өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэн тул энэ удаагийн АН-ын даргыг тодруулах сунгаа “хууль бус” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл албан бус АН-ын даргаар сонгогдсон Х.Баттулгыг батламжлах хуралд Ш.Адьшаа, Ц.Туваан, О.Цогтгэрэл нарын УИХ-ын гишүүдээс бусад оролцоогүй байна. Тодруулбал, тус хуралд О.Цогтгэрэл “хүчингүй болсон тамга”-аа Х.Баттулгад гардуулахаар оролцсон бол, Ц.Туваан хурал даргалагчдийн эгнээнд сууж, харин Ш.Адьшаа төлөөлөгчийн хувиар хуралд оролцжээ. Сонирхуулахад, УИХ дахь АН-ын бүлэг Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, н.Бат-Эрдэнэ, н.Ганибал, н.Адъяасүрэн нарын 11 гишүүнтэй гэдэг.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө