Өнөөдөр /2022.04.07/ болох байсан "Үнийн өсөлтийг эсэргүүцэх" залуусын тайван жагсаал ирэх долоо хоног хүртэл хойшлогдсон. Тэд ямар нэг улс төрийн нөлөөгүй өөрсдийн зорилго дор нэгдэж үнийн өсөлтийн эсрэг жагсана гэдгээ мэдэгдсэн.
Тэгвэл хэсэг залуус өөрсдийн хүслээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эсрэг жагсаалыг эхлүүлжээ. Жагсаалд нэгдсэн залуус өглөөний 09:00 цагаас эхлэн талбай дээр цугларч эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм. Тэд үнийн хэт өсөлт, төр засгийн шийдвэрүүд болон Монголдоо амар тайван амьдарч зэрэг нөхцөлүүдийг шаардаж нэгдээд байгаа юм. Дээрх хөдөлгөөнд залуус идэвхтэй оролцож, улам бүр нэмэгдэж байна.