"Сургуулийн захирлын нөхөр сурагчийг зодож, гэмтээсний дараа эмчилгээний зардалд 40 мянган төгрөг өгье гэсэн"

"Сургуулийн захирлын нөхөр сурагчийг зодож, гэмтээсний дараа эмчилгээний зардалд 40 мянган төгрөг өгье гэсэн"

Өнөөдөр /2022.04.07/ Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэл зүйч БШУЯ-ны гадна мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Сургуулийн орчинд хүүхдүүд бие махбодын хүчирхийлэлд өртөж байна. Нэн ялангуяа өөрөө үлгэрлэж заах ёстой багш хүн өөрөө хүчирхийлж байгаа нь санаа зовоож байна. Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуульд одоогийн захирал маань томилогдоод жил болж байх хугацаандаа өнгөрсөн арван нэгдүгээр сард нөхрөө ажилд авсан. Гэтэл тус захирлын нөхөр хичээл зааж байх явцдаа  сурагчийг өмдийг нь урагдтал зодсон. Тухайн үед сурагчийг багш нь сандалнаасаа цүнхээ авах гэж байхад сандал нь унасанаас болж уурлан хамаг хүчээрээ зодсон гэсэн. Харин уг хүүхдийн эцэг эх хэлэхдээ, "Зодуулсан өдрөө хүү маань халуурсан. Сургуулийн захирал нөхрөөс минь уучлалт гуй. Эмчилгээний зардалд 40 мянган төгрөг өгнө" гэсэн байна билээ. Харин энэ талаар миний бие тус сургуулийн сэтгэл зүйч захиралдаа хандахад  байгууллагын нууцыг задруулбал чамтай хатуу тооцоотой гэж дарамталсан. Хамаатан саднаа авдаг ийм тогтолцоог бид хүсэхгүй байна.  Иймд тухайн хүүхэд сэтгэл санааны болоод бие махбодын хямралд өртсөн тул өнөөдөр БШУЯ-ны гадна шаардлага хүргүүлж байна” гэв.




ЭМГЭНЭЛ

1 цагийн өмнө