Өнөөдөр /2022.04.07/ үнийн өсөлтийг эсэргүүцэж залуус төв талбай дээр нэгдэн тайван жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд байсан билээ. Тэгвэл тус жагсаал хойшлогдсон байна. Тодруулбал, энэ талаар иргэн М.Энхжаргал өөрийн цахим хуудаснаа "Маргаашын жагсаалыг албан ёсоор хойшуулж байна. Органикаараа цуглах гэж байсан мянга мянган залуучуудыг ашиглаж далимдуулж үндсэн зорилгоос хазайлгаж улс төр оруулж өөр зүйлд турхирахыг би лав зөвшөөрөхгүй. Дараа долоо хоногт хийнэ" гэжээ.
![Өнөөдөр болох "Үнийн өсөлтийг эсэргүүцэх" жагсаал цуцлагдаж, ирэх долоо хоногт товлогджээ](http://imedee.mn/uploads/news/4x3/2022/04/07/tuhj.jpg)