Л.Оюун-Эрдэнэ: Ковидын хуулийг дахин сунгахгүй гэдгийг мэдэгдье

Л.Оюун-Эрдэнэ: Ковидын хуулийг дахин сунгахгүй гэдгийг мэдэгдье

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг яаралтай горимоор хэлэлцлээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковидын хуулийг дахин сунгахгүй гэдгийг мэдэгдлээ. Тодруулбал тэрбээр “Хуулийн төслийг дэмжиж байгаа гишүүддээ талархаж байна. Ковидын хуулийг дахин сунгахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. УИХ-тайгаа нягт хамтран ажиллаж, "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан мега төслүүддээ маш их анхаарал хандуулж ажиллаж байгаа” гэв.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө