"Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндийд холбогдох хэрэгт прокуророос эсэргүүцэл бичиж, тус хэргийг хэлэлцэх эсэхийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцэв.
Шүүхээс прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Д.Сүндийд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх товыг Дээд шүүх удахгүй гарах юм. Хэргийн талаар эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Сүндийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял оноосон байдаг. Харин Давж заалдах шатны шүүхээс Д.Сүндийд оногдуулсан гурван жилийн хорих ялыг зургаан сар болгон өөрчлөх шийдвэр гаргаад байсан юм. Шүүхийн шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.