Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигч автобусанд мөргүүлсэн ослыг харсан гэрчийг хайж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарантуул худалдааны төвийн урд замд 2022 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 18:00 цагийн орчимд Hyundai Universe маркийн зорчигч тээврийн автобусанд явган зорчигч мөргүүлжээ. Уг зам тээврийн ослыг харсан хүн байвал Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Наранбаярт мэдээлэл өгөхийг хүслээ.
ВИДЕО: