Автомашин бүлэглэн хулгайлдаг өсвөр насны хүүхдүүдийг илрүүлэн шалгаж байна

Автомашин бүлэглэн хулгайлдаг өсвөр насны хүүхдүүдийг илрүүлэн шалгаж байна

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс нийт зургаан тээврийн хэрэгслийг хулгайлсан гурван этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

15 настай, эрэгтэй “Г” нь өмнө нь автомашин хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд 16 настай, эрэгтэй “Б”, 18 настай, эрэгтэй “Ч” нартай бүлэглэн үйлдсэн нь шалгалтын ажиллагаагаар тогтоогдоод байна.

Бүлэг этгээд нь: 

  • Гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо .... байрны гадна байрлуулсан “Toyota Prius-11” маркийн автомашин
  • Гуравдугаар сарын 27-ны өдрийн 22:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо .... байрны гадна байрлуулсан “Hyunda Sonata-6” маркийн автомашин
  • Гуравдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо .... байрны гадна байрлуулсан “Honda Fit” маркийн автомашин
  • Гуравдугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо .... дэлгүүрийн зогсоолд байрлуулсан “Honda CRV” маркийн автомашиныг,
  • Гуравдугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо .... байрны гадна байрлуулсан “Honda CRV” маркийн автомашин
  • Гуравдугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо .... шатахуун түгээх станцын зогсоолд байрлуулсан “Honda CRV” маркийн автомашиныг тус тус хулгайлсныг илрүүлэн тээврийн хэрэгслүүдийг олж тогтоон хохирогч нарт хүлээлгэн өгсөн байна.