УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг яаралтай горимоор хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийг танилцуулахдаа “Улаанбуудай нэлээн хомстох нөхцөл байдал үүсэж байна. ОХУ, Украин хоёулаа наранцэцэгийн тос гол экспортлогч орнуудын нэг. ОХУ зөвхөн рублиэр төлбөр, тооцоо хийнэ гэсэн учраас дөрөвдүгээр сарын нэгж өртөг манайхаар 1 мянга орчим төгрөгөөр огцом нэмэгдэх, одооноос арга хэмжээ авахгүй бол цаашид үнэ огцом өсөх нөхцөл байдал бий болж байна. Тиймээс бид урьдчилж эрх зүйн орчин бүрдүүлье. Юутай ч түлш шатахуун, мах, гурилтай байх гэсэн гурван зүйл рүү л төвлөрвөл яасан юм бэ гэсэн асуудлыг Засгийн газар оруулж ирж байгаа юм. Хэсэг ажигласан.
Энэ хурцадмал байдал өнөө маргаашдаа шийдэгдэхгүй байх нөхцөл байдалд байна гэдгийг манай тусгай албад болон Гадаад хэргийн яамны гол шинжээчид үзэж байгаа. Энэ он дуустал хурцадмал байдал үргэлжилж болзошгүй. Байдал намжлаа гэхэд эдийн засгийн хориг арга хэмжээ цаашдаа үргэлжлэх нөхцөл байдал үүсэж байгаа учраас үүн дээр урьдчилж бэлтгэл ажлаа хангаж байх нь зүйтэй юм” гэв.
ҮЗЭХ: