Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Шинэ Зуунмод” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас Хөшигийн хөндий дэх “Шинэ Зуунмод” хотын хөгжлийн төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар баталлаа. Энэ ерөнхий төлөвлөлттэй холбоотой хэсэгчилсэн төлөвлөлтүүдийг мөн бид хийнэ. Эхний үед барилгажих газар буюу онгоцны буудал зэрэг логистик төвийн орчимд барилгажих газрын инженерийн дэд бүтцийн ажлын зургийг бид үндсэндээ хийгээд дуусаж байгаа.
Цахилгааны, дулааны хангамж, усан сан, холбоо, мэдээлэл инженерийн бэлтгэл зэргийн ажлын зургийг бид давхар хийгээд эхэлсэн. Ерөнхий төлөвлөгөө батлагдсантай холбоотой эдгээр ажлын зураг магадлалаар орж эцэслэгдээд гарна.
Энэ ажлын зургуудын нийт дүн ойролцоогоор 500 орчим тэрбум төгрөгийн төсөв урьдчилсан байдлаар гарч ирж байгаа. Монгол Улсын Засгийн газраас энэ жил 33 тэрбум төгрөгийг инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад тавьсан байгаа. Ажлын зураг магадлалаар орж батлагдсантай холбоотой бид тавдугаар сард багтаж инженерийн дэд бүтэц хийх ажлуудыг эхлүүлнэ” гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: