Ардчилсан намын төлөөллүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат Монголын Үндэсний Бөхийн холбоонд мэдэгдэл хүргүүлж байгаа талаар мэдээлэв.
Тэрбээр “МҮБХ, “Корпорейт” зочид буудалд мэдэгдэл хүргүүлж байна. Маргааш дөрөвдүгээр сарын 7. 1990 оны энэ өдөр АН байгуулагдаж байсан. Анхны дарга нь Э.Бат-Үүл. Энэ өдөр бөхийн барилдаан, уулзалтыг АН жил бүр зохион байгуулдаг байсан. МҮБХ-д бид барилдаан зохион байгуулахаар дөрвөн сарын өмнө хүсэлт, захиалгаа өгсөн. Гэтэл өчигдөр МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүсэлтээр МҮБХ АН-ын бүх баярыг цуцалж, оронд нь нэлээн өндөр бооцоотой бөхийн барилдаан явуулахаар болсон. Яг ийм эгзэгтэй, хагаралтай үед заавал АН-ын баярыг хулгайлж, хэн нэгэнд өндөр үнээр зарахаа зогсоох шаардлагыг МҮБХ-нд хүргүүлж байна. Хэрэв цуцлахгүй бол МҮБХ, "Корпорейт" зочид буудлыг Тагнуул, цагдаагийн байгууллагуудаар шалгуулна” гэв.