Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Зэст өндөр” ХХК-д холбогдох иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг Дээд шүүх маргааш хэлэлцэхээр товлогджээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01925 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 1996 дугаар магадлалтай, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Зэст өндөр” ХХК-д холбогдох иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлоор Дээд шүүх маргааш хэлэлцэхээр товлогдсон байна.
Ташрамд өгүүлэхэд, “Зэст өндөр” ХХК нь 2018 онд Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 439 сая иений зээл авсан ч зээл нь чанаргүй зээлийн ангилалд орж, улмаар хоёр шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг.