Барилгын сул шороогоо блокон хашаанаагаа налуулж овоолсноос болж хашаа нурж, зогсоолд байсан автомашинуудыг эвдэлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Өчигдөр /2022.04.05/ орой Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилгын блокон хашаа зогсоолд байсан автомашинууд дээрээс нурж, эд ангиудыг нь эвдэлсэн байна. Иймд иргэд та бүхнийг автомашинаа байрлуулахдаа анхаарал болгоомжтой байж болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг сануулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.