ШУУРХАЙ: Д.Сүндийд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцлийг Дээд шүүх хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ

ШУУРХАЙ: Д.Сүндийд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцлийг Дээд шүүх хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ

"Неткапитал” ББСБ-ын ТУЗ-ийн дарга Д.Сүндийгээс авлига авсан гурван цагдаа болон прокуророос эсэргүүцэл бичжээ.

Тодруулбал, Д.Сүндийгийн ялыг багасгасныг прокурор эсэргүүцэл бичсэн байна. Мөн авлига авсан хэрэгт холбогдсон гурван цагдаагийн ялыг хэвээр үлдээснийг тэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа гомдол бичсэн байна. Эл хэргийг өнөөдөр Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Сүндийг гэмт буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ял оноосон байдаг. Харин Давж заалдах шатны шүүхээс Д.Сүндийд оногдуулсан гурван жилийн хорих ялыг зургаан сар болгон өөрчлөх шийдвэр гаргаад байсан юм.  Шүүхийн шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.