III сургуулийн захирал Ж.Соронзонг хуучин хувцас зарсан хэргээр шалгаж эхэлжээ

III сургуулийн захирал Ж.Соронзонг хуучин хувцас зарсан хэргээр шалгаж эхэлжээ

Сэтгүүлч С.Будрагчаа 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийг шалгуулах өргөдөл, нотлох баримтыг АТГ-д хүлээлгэн өгсөн билээ.

Тэгвэл Ж.Соронзонг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс тус сургуулийн багш, ажилчдад өөрийнхөө хуучин хувцсыг хүчээр худалдсан гэх гомдлыг дагуу шалгаж эхэлжээ. Тэрбээр хуучин хувцас худалдаж аваагүй бол сахилгын шийтгэл оноодог байсан бөгөөд харин хувцас худалдаж авсан багш нарыг нэг удаагийн сахилгын шийтгэлээс чөлөөлдөг  байжээ.