ВИДЕО: Хогийн пункерт гал гарч, хажууд нь байсан автомашин шатжээ

ВИДЕО: Хогийн пункерт гал гарч, хажууд нь байсан автомашин шатжээ

Өнөөдөр Хан-уул дүүргийн 19-р хороололд хогийн пункерт гал гарч, хажууд нь байан “Harrier” маркийн автомашин шатсан байна. 

ВИДЕО:

Гал гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе буюу гуравдугаар сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ны өдөр, есдүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг. Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан иргэн танд дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийн хүргэж байна.

  • Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
  • Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
  • Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх
  • Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
  • Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах
  • Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж,  өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлээрэй.

Түүнчлэн  объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, гэртээ цоожилж үлдээхгүй байх, аюулгүй орчныг бүрдүүлэх, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах, ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.