Л.Оюун-Эрдэнэ зарим гишүүнтэй уулзаж "УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуул" гэжээ

Л.Оюун-Эрдэнэ зарим гишүүнтэй уулзаж "УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуул" гэжээ

МАН-ын нэр бүхий гишүүд Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдээ нэг, нэгээр нь дуудаж уулзан намын гишүүнчлэлээсээ, УИХ-ын гишүүнээсээ түдгэлзээд шалгуул гэсэн байна. 

Мөн УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзаж өөрийн саналаа хэлжээ. Тэрбээр Хөгжлийн банкны асуудлын хувьд хууль хяналтын байгууллага өөрийн эрх мэдлийн хүрээнд ажиллах ёстой гэж буй аж. 

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын 5-6 гишүүний хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон. Тиймээс Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ойрын хугацаанд УИХ-д оруулахаар бэлдэж байгаа аж. Манай сайт өнгөрсөн долоо хоногт "Нэр бүхий УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирэхээр бэлтгэж байна" гэж мэдээлсэн. Тэд нь УИХ-ын гишүүн А, А нар байх магадлал өндөр байгаа юм. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө