Өчигдөр /2022.04.05/ орой Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж өмгөөлөгч Б.Баасанцогтыг баривчилсан гэх мэдээлэл гарсан. Харин түүнийг тагнуулын байгууллага ямар асуудлаар шалгаж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2022.04.06/ 11:00 цагт ТЕГ-аас Б.Баасанцогтыг саатуулсан асуудлаар мэдээлэл хийхээр болжээ. Сонирхуулахад, Б.Баасанцогт нь нэр бүхий шүүгчдэд хахуул өгсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл бий.