ВИДЕО: Х.Баттулгыг батламжлах 256 бөхийн барилдааныг АН-аас эсэргүүцэж, Ц.Магалжавд шаардлага хүргүүлжээ

ВИДЕО: Х.Баттулгыг батламжлах 256 бөхийн барилдааныг АН-аас эсэргүүцэж, Ц.Магалжавд шаардлага хүргүүлжээ

Саяхан болж өндөрлөсөн АН-ын даргын сунгаанаас нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татсан. Улмаар тус сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96,3 хувиар ялалт байгуулсан  гэж мэдэгдсэн. Харин тэрээр өчигдөр /2022.04.05/ АН-ын Ш.Батбаяр тэргүүтэй Улс төрийн зөвлөлийн гишүүдийг Баянгол зочид буудалдаа хүлээн авч, үдийн зоог барьсан байна. 

Тэгвэл энэ сарын 07-ны өдөр Х.Баттулгыг АН-ын даргаар батламжлах Их хурал болохоор тов зарлагаджээ.

Мөн Х.Баттулгыг батламжлах үйл ажиллагаанд зориулсан 256 бөхийн барилдаан АН-ын дээр Монгол бөхийн өргөөнд зарлагдсан байна. Иймд тус арга хэмжээг С.Эрдэнийн тэргүүлж буй АН-аас эсэргүүцэж, шаардлага гаргаж МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нарт хүргүүлжээ. Мөн тус барилдааны нийт төсөв 299 саяын зардалтай бөгөөд 20 саяыг урьдчилгаа болгож бэлнээр авсан гэх мэдээлэл ч гарчээ. 

АН-аас гаргасан мэдэгдэл. 2022.04.05