ОХУ-ын нислэгээ сэргээсэн “найрамдалт харилцаатай 52 орон"-ын тоонд Монгол, Хятад, Хойд Солонгос багтжээ

ОХУ-ын нислэгээ сэргээсэн “найрамдалт харилцаатай 52 орон"-ын тоонд Монгол, Хятад, Хойд Солонгос багтжээ

ОХУ-ын засгийн газар дэлхийн 52 улстай агаарын зорчигч тээврийн үйлчилгээгээ дөрөвдүгээр сарын 9-нөөс эхлэн сэргээж байгаагаа өчигдөр/2022.04.04/ зарласан.

Тэгвэл уг 52 улсын жагсаалтад манай улс багтжээ. Тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин жагсаалтад багтсан 52 улс нь ОХУ-ын эсрэг эдийн засгийн хоригт нэгдээгүй, ОХУ-тай “найрамдалт харилцаатай”  орнууд гэжээ. Жагсаалтад багтсан 52 орон:

  • Алжир,
  • Афганистан,
  • Аргентин,
  • Бахрейн,
  • Босни Герцеговин,
  • Ботсвана,
  • Бразил,
  • Хятад,
  • Коста Рика,
  • Египет, Этиоп,
  • Фижи, Хонконг,
  • Израил,
  • Энэтхэг,
  • Индонез,
  • Ирак,
  • Ямайк,
  • Йордан,
  • Кени,
  • Кувейт,
  • Ливан,
  • Лесото,
  • Маврики,
  • Мадагаскар,
  • Малайз,
  • Мальдив,
  • Морокко,
  • Мозамбик,
  • Молдов,
  • Монгол,
  • Мьянмар,
  • Намиби,
  • Умард Солонгос,
  • Оман, Пакистан,
  • Перу,
  • Филиппин,
  • Саудын Араб,
  • Сейшелийн арлууд,
  • Серби,
  • Шри Ланка,
  • Сири,
  • Тайланд,
  • Танзани,
  • Тунис,
  • Турк,
  • Уругвай,
  • Венесуэл,
  • Вьетнам,
  • Зимбабве багтсан байна

Эх сурвалж: TACC