Украины цэргийн сургалтын төвд цохилт өгсөн гэж Оросын арми мэдэгджээ

Украины цэргийн сургалтын төвд цохилт өгсөн гэж Оросын арми мэдэгджээ

Оросын арми Украины өмнөд хэсэгт байрлах тус улсын тусгай ажиллагааны хүчний сургалтын төв гэж тодорхойлсон газарт далайгаас пуужин харваж, цохилт өгсөн гэж мэдэгджээ.

Тодруулбал, “Дөрөвдүгээр сарын 4 /2022.04.04/-ний өдрийн орой Очакив хотын ойролцоох өндөр нарийвчлалтай алсын тусгалын зэвсгүүд Украины тусгай ажиллагааны хүчний сургалтын төвийг устгасан. Энэ төвд гадаадын хөлсний цэргүүдийг байрлуулахад ашиглаж байсан" гэж Оросын тал мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN