Мариуполь руу явсан нүүлгэн шилжүүлэх цувааг Оросын арми буцаасан гэж Украины тал мэдэгджээ

Мариуполь руу явсан нүүлгэн шилжүүлэх цувааг Оросын арми буцаасан гэж Украины тал мэдэгджээ

“Бүслэлтэд байгаа Мариуполь хотыг чиглэн явж байсан нүүлгэн шилжүүлэх цувааг Оросын зэвсэгт хүчин буцаасан” гэж Украины Ерөнхий сайдын орлогч И.Верещук өнөөдөр /2022.04.05/ мэдэгджээ.

Тодруулбал, иргэдийг нүүлгэн шилжүүлэх зорилготой долоон автобусны цувааг Улаан загалмайн нийгэмлэг дагалдан явсан бөгөөд Мариуполь хотын баруун хэсэгт орших Оросын мэдэлд байдаг Манхуш хотод өчигдөр /2022.03.04/ саатуулсан гэж И.Верещук мэдэгджээ. Мөн тэрээр "Оросын удирдлагууд амласан хэдий ч, цэргүүд нь хэнийг ч Мариуполь руу явахыг зөвшөөрсөнгүй” гэжээ. 

Эх сурвалж: CNN