ВИДЕО: Л.Оюун-Эрдэнэ "Монголын Залуучуудын холбоо хяналтаас гараад удсан"

ВИДЕО: Л.Оюун-Эрдэнэ "Монголын Залуучуудын холбоо хяналтаас гараад удсан"

Байраа түрээслүүлж, шагналаа мөнгөөр худалддаг Монголын Залуучуудын холбооны барилгыг хүүхдийн эмнэлэг болгох нь зүйтэй юу гэх мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан билээ. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын Залуучуудын холбооны талаар мөн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Монголын залуучуудын холбоон дээр хэвлэл мэдээллийнхэн хяналт тавиад энэ асуудлыг босгож ирвэл би их баярлана. Энэ байгууллага өмнөх нийгэмд залуучуудыг хөдөлгөх гол хүч болж байсан байгууллага. Одоо ямар удирдлагын зарчмаар явдгийг би сайн ойлгож чадахгүй байгаа. Олон нийтийн байгууллагууд өмнөх нийгмийн үед төрөөс  өмчийг нь авчихсан. Залуучуудын холбоонд олон түрээсийн байгууллага байдаг гэж би сонссон. Яг үнэндээ тэр байгууллага хяналтаас гарсан. 

Ер нь энэ байгууллага өөрийн эрхэм зорилгын дагуу ажиллахгүй болоод удсан. Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр Ч.Сайханбилэг, н.Зоригтбаатар нар байсан. Ер нь тэрнээс хойш нэг л сонин байгууллага болсон. Ийм олон нийтийн байгууллагад төр шууд орох боломжгүй учир олон нийт анхаарах хэрэгтэй. Газрыг нь хүртэл зарсан асуудал гарсан байсан. Намын дэргэдэх залуучуудын байгууллага уулзалт хийсэн нь үнэн. Ковидын дараа энэ мэт арга хэмжээ ихэссэн" гэлээ.