Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний далд бизнесийн хэрэгт А.Адьяасүрэн нарын гишүүд холбогдсон. Удахгүй бүх юм ил болно

Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний далд бизнесийн хэрэгт А.Адьяасүрэн нарын гишүүд холбогдсон. Удахгүй бүх юм ил болно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Хөгжлийн банкны асуудлыг цэгцлээд "Эрдэнэс Монгол"-той холбоотой асуудлыг гаргаж тавина гэж мэдэгдэв.

Энэ тухай тэрбээр хэлэхдээ "Эрдэнэс Монголтой холбоотой маш олон охин компаниуд бий. Тус бүрт нь ТУЗ-ийн гишүүд бий. Тэнд төрөөс гадна хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсэгт Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас төлөөлөл оролцсон. Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ны хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа.

Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ.

Баяннуурт байгаа зарим нөлөө хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаржй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ. Тун удахгүй маш олон автомашинуудын жагсаал болно. үүнд олон нийт бүү автаасай гэж хүсэж байна" гэлээ.