Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг зөвлөхөөсөө чөлөөлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг зөвлөхөөсөө чөлөөлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын салбарын орон тооны бус зөвлөх Х.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар "Х.Баттулга гэдэг хүн Ерөнхий сайдын зөвлөхөөс чөлөөлөгдсөн. Зөвлөх болсон шалтгаан нь олимптой холбоотой. Өөрөөр хэлбэл, спортыг дэмжих зорилгоор хамтарч ажиллая гэдэг зүйл яригдсан. Дараа нь Ардчилсан Намын даргад нэр дэвших ч юм уу иймэрхүү асуудал үүсэх үед чөлөөлөх шийдвэр гаргасан" гэж мэдэгдлээ.