ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “хүлээн авалт” хийхээр НАМЗХ-ын үе, үеийн дарга нарт зар тараажээ

ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “хүлээн авалт” хийхээр НАМЗХ-ын үе, үеийн дарга нарт зар тараажээ

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ ээлжит бус Их хурал өнгөрөгч амралтын өдөр /2022.04.02-03/-үүдэд Найрамдал зуслан болсон. Тус уулзалтад У.Хүрэлсүх “цахимаар мэндчилгээ” хүргэсэн гэх мэдээлэл бий.

Тэгвэл НАМЗХ-ны үе үеийн дарга, дэд дарга нарыг өнөөдөр /2022.03.05/ 17:00 цагаас Их тэнгэрийн аманд байх орд, өргөөндөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүндэтгэлийн хүлээн авалт урьсан байна.

Тус хүлээн авалтад УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Учрал нарын НАМЗХ-ны үе үеийн дарга нар оролцох төлөвтэй байгаа ажээ.