ФОТО: Бучад нас барсан энгийн иргэдийн цогцос хэдэн долоо хоногийн турш гудамжинд хэвтэж байсныг хиймэл дагуулын зургаар баталжээ

ФОТО: Бучад нас барсан энгийн иргэдийн цогцос хэдэн долоо хоногийн турш гудамжинд хэвтэж байсныг хиймэл дагуулын зургаар баталжээ

АНУ-ын Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан шинэ зургуудад, “Буча хотод нас барсан энгийн иргэдийн цогцос хэдэн долоо хоногийн турш гудамжинд хэвтэж байсныг харуулжээ. Тэр дундаа хот Оросын хяналтад байх үед цогцоснууд гудамжинд байсаар байжээ.

Харин Украинчууд Буча хотыг Оросын цэргүүдээс чөлөөлсөн гэж зарласан өдөр энгийн иргэдийн цогцоснууд гудамжинд байгаа нь ил болсон юм. Гэтэл өнгөрсөн Бямба гараг /2022.04.02/-т Буча хотод болсон цэргийн гэмт хэргийн талаар ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам мэдээлэл хийхдээ, уг бичлэгийг "хуурамч" бөгөөд гэрэл зураг "өөр нэг өдөөн хатгалга" гэж мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: CNN

Хиймэл дагуулын зургуудаас харахад цогцосууд дор хаяж 3-р сарын 18-аас хойш өмнөд Бучагийн гудамжинд байжээ. (Satellite image ©2022MaxarTechnologies)

Хиймэл дагуулын зураг дээрх гудамжинд харагдах объектууд нь видео дээрх гудамжинд харагдаж буй цогцосуудын яг байршилтай таарч байжээ.  (Satellite image ©2022MaxarTechnologies)