СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдээр явган зорчигч мөргөсөн зургаан осол бүртгэгджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Амралтын өдрүүдээр явган зорчигч мөргөсөн зургаан осол бүртгэгджээ

Тээврийн цагдаагийн албанд өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 463 дуудлага бүртгэгдэж, ослын улмаас найман хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Мөн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 245 зөрчлийг хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: 

  • Нийслэлд:  Явган зорчигч мөргөх хэлбэрээр таван осол бүртгэгдэж, таван хүн гэмтсэн. Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж нэг хүн гэмтсэн.
  • Орон нутагт: Мөргөлдөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж хоёр хүн гэмтсэн. Явган зорчигч мөргөх хэлбэрээр нэг осол бүртгэгдэж, нэг хүүхдийн амь хохирсон байна.

Иймд эцэг, эхчүүд 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлыг бүсийг зүүж хэвшүүлэхийг анхаарууллаа. Мөн жолооч нар байр, хороолол, гэрийнхээ гаднах зогсоол, тоглоомын талбайн ойролцоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлэх болон зогсохдоо хүүхдүүдэд анхаарал болгоомжтой, хянуур байхыг зөвлөв.




Улаанбаатарт 3 градус дулаан байна

50 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

52 минутын өмнө