Б.Жавхлан: Валютаа нэмэгдүүлэхэд төв банктай хамтарч ажиллана

Б.Жавхлан: Валютаа нэмэгдүүлэхэд төв банктай хамтарч ажиллана

Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Төсөв батлагдаад дөнгөж нэг улирал өнгөрч байна. Зарим гишүүдээс тодотгол хийхгүй юм уу гэж санал гаргаж байна. Үүнийг эерэгээр хүлээн авч байгаа. Гэхдээ энэ бүгд хууль журмын дагуу явах ёстой. Бид аль болох нөөцөө хадгалах, валютаа нэмэгдүүлэхэд төв банктай хамтраад ажиллана. Гаднаас орж ирэх төсөв, мөнгийг наашлуулахаар бусад яамтай ч хамтарч ажиллах болно. Энэ удаагийн шийдвэрийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөртэй адил гэж харах хэсэг байна. Хэд хэдэн ялгаатай юм.

Тухайлбал, энэ арга хэмжээнүүдийг УИХ дээр буюу хууль тогтоох дээд байгууллага дээрээ хэлэлцэх гэж байна. Засгийн газар, Төв банк дураараа арга хэмжээ авна. Ингэж хэлэлцээд бид хуулийн дагуу шийдвэрлэнэ. Хуулиар хэн, ямар үүрэг хүлээхийг маш тодорхой зааж, оруулна" гэлээ.