Монгол Улсад анх удаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхлэхээр боллоо

Монгол Улсад анх удаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхлэхээр боллоо

Өнөөдөр “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар” болон “Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо ТББ” нар хамтран “Эмэгтэйчүүдийн хөдөлмөрөх эрх” сэдвийн дор хэлэлцүүлэг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Монгол улс анх удаа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр баталж, 2022 оноос хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Энэ нь НҮБ-ийн Хүний Эрхийн Хорооны Ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг, ЭЯГБХУТК-ийн Хороонд илгээсэн тайлан, дүгнэлт, зөвлөмжүүдийн хүрээнд төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг хэсэг юм.

Хэлэлцүүлэгт, эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн чиглэлээр хийгдсэн судалгаа, илтгэлүүдэд эрх зүйн орчин хангалттай бүрэлдээгүй, ялгаатай хэрэгцээ шаардлагыг харгалзаагүй зүйл заалт байгааг онцолсон. Иймд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, холбогдох нийтлэг журмуудад охид эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо, хөдөлмөрлөх эрхийг хэрхэн хангаж, хамгаалах эрх зүйн орчин бүрдэж байгаа асуудлаар төр болон төрийн бус байгууллагуудтай санал солилцохоор болсон байна.