В.Зеленский Оросын армийг шүүхэд өгөхөө амлав

В.Зеленский Оросын армийг шүүхэд өгөхөө амлав

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус улсын эзлэгдсэн бүс нутгуудад Оросын армийн үйлдсэн дайны гэмт хэргийг шаргуу мөрдөнө гэж амлалаа.

Тэрбээр Украины ард түмэнд хандан үг хэлэх үеэрээ энэ талаар ярьсан бөгөөд “Бид дайны гэмт хэрэгт холбогдсон Оросын бүх цэргийн хүчийг аль болох хурдан илрүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийж байна.  Харгис хэрцгий хэрэг үйлдэгчдийг илрүүлэхийн тулд бид чадах бүхнээ хийнэ. Бид мөрдөн байцаалтын үйл ажиллагааг Европын холбоо болон олон улсын байгууллагууд, ялангуяа Олон улсын эрүүгийн шүүхтэй хамтран хийх болно. Эзлэн түрэмгийлэгчдийн бүх гэмт хэргийг баримтжуулсан. Оросын цэргийнхнийг үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээлгэхэд шаардлагатай үндэслэлийг бүрдүүлсэн” гэжээ.

Украины Буча хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд цэргийн бус хувцастай энгийн иргэдийн цогцос үй олноор олдсон тухай орон нутгийн эрх баригчид мэдээлсэн билээ. Тодруулбал, Украины Ерөнхий прокурор Ирина ВенедиктоваОросын цэргүүдийг татан гаргасны дараа Киевийн томоохон бүс нутгаас 410 энгийн иргэний цогцос олдсон гэж мэдэгдсэн юм. Үүнтэй холбоотой олон улсын удирдагчид Оросын эсрэг дахин хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: BBC