Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааг цахимжуулах хүрээнд шинээр нэвтрүүлж буй “D-PARLIAMENT” аппликэйшнийг өнөөдөр олон нийтэд танилцуулна.
Энэхүү апликэйшн нь хуулийн төсөлд иргэдээс санал авах, иргэдтэй хамтран хэлэлцүүлэг хийх, иргэдийн хүсэлт, гомдлыг хүлээн авах, иргэддээ парламент бүрэн нээлттэй байх гэсэн дөрвөн үндсэн үүрэгтэй аж. Энэ талаар УИХ дарга Г.Занданшатар "Мэдээллийн технологийн дэвшил дэлхийн улс орнуудын парламентад асар өргөн хүрээнд, маш хурдтай нэвтэрч байна. Бид үүнээс хоцрох ёсгүй. Тиймээс тодорхой алхмууд хийж байгаа. Энэ хүрээнд “D-Parliament” сайт, апликэйшнийг нэвтрүүлэх гэж байна. Үүгээр парламентын үйл ажиллагаа шилэн болж, иргэдийн гарт, гар утсан дээр нь очно гэсэн үг юм. Иргэд нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тус платформ дээр цахим хэлэлцүүлэг өрнүүлж, тэр нь хуульд заасан тодорхой тооны хүний дэмжлэгийг авбал асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрдэнэ" гэсэн юм.