Э.Бат-Үүлийн хэргийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

2022-04-04 19:04

Э.Бат-Үүлийн хэргийг шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн Давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар зөвлөлдөж эхэлсэн байна. Шүүхийн шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно. 

 

2022-04-04 16:00

ВИДЕО: “Хүн ёсыг эрхэмлэж, Э.Бат-Үүлийн гавыг нь ядаж тайлсангүй" хэмээн иргэд шүүмжилж байлаа

Хотын дарга асан Э.Бат-Үүлийн Давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байгаа бөгөөд яг одоо /2022.04.04/ шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны гомдлоо тайлбарлаж байна. 

ВИДЕО:

Э.Бат-Үүлийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр дөрвөн жилийн хугацаатай хорих яд оноосон байдаг. Харин тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд хандснаас ийнхүү өнөөдөр хэлэлцэж байгаа юм. Э.Бат-Үүл нарын өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгч болох Э.Бат-Үүл нарыг шүүх хуралд биечлэн оролцуулах хүсэлт тавьж, улмаар шүүхээс хүсэлтийг хүлээн авч, шүүгдэгч нар шүүх хуралд биечлэн оролцож байна. 

Давж заалдах шатны шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, А.Гантулга, Э.Чулуудай нар өөрийн биеэр оролцож байгаа бол шүүх хуралд МУГЖ Д.Сосорбарам нар хүрэлцэн ирсэн байлаа. Харин Нийслэлийн Давж заалдах шатны шүүх гадна Э.Бат-Үүлийг хэлмэгдүүлж байна гэх уриа лоозон барьсан иргэд жагссан байв.

Э.Бат-Үүл

Шүүгдэгч Э.Бат-Үүлийг шүүх танхимд оруулж ирэхдээ гавласан байсан бөгөөд тэрбээр дөнгөтэй гараараа ард түмэнтэйгээ мэндчилсэн юм. Түүний энэхүү байдлыг харсан олон нийт "Э.Бат-Үүлийг гавлаж, шүүх танхимд оруулж ирлээ. Хүн ёсыг эрхэмлэж, ядаж гавыг нь тайлсангүй" хэмээж байлаа. Мөн "дөнгөлөгдсөн Ардчилал" хэмээн тодорхойлох нь ч байна.  Яг одоо шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.