Украин дахь дайны гэмт хэргийг мөрдөн шалгах “олон улсын комисс” байгуулахыг Польш Улс уриалав

Украин дахь дайны гэмт хэргийг мөрдөн шалгах “олон улсын комисс” байгуулахыг Польш Улс уриалав

Польшийн Ерөнхий сайд М.Моравецки Буча дахь харгис хэрцгийг буруушааж, Украин дахь Оросын цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгах "бие даасан комисс" байгуулахыг дэлхийн удирдагчдад уриалжээ. 

Тэрээр өнөөдөр /2022.04.04/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр "Бид Украины хотуудад гарсан гэмт хэргийг мөрдөн шалгах олон улсын комисс байгуулахыг санал болгож байна. Үүнд эмч, криминологич, мэргэжилтнүүд багтах ёстой“ гэжээ. Мөн М.Моравецки “Буча, Ирпин, Хостомел, Мотыжын бол бидний санаж явах газар юм. Оросууд энэ газруудад геноцидын гэмт хэрэг үйлдсэн. Үүнийг зохих ёсоор баримтжуулж, шүүх ёстой. Оросыг НАТО болон Европын холбоо зогсоох ёстой, энэ бол “тоталитар-фашист улс" гэжээ. 

Эх сурвалж: CNN