"Буча хотод гарсан аймшигт гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийг шийтгэх"-ийг Грек улс уриалжээ

"Буча хотод гарсан аймшигт гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийг шийтгэх"-ийг Грек улс уриалжээ

Украины Буча хотоос Оросын арми цэргээ татсаны дараа өнгөрсөн амралтын өдрүүдэд илчлэгдсэн харгис хэрцгийг буруушаасан улс орнуудад, Грек нэгджээ. Тодруулбал, Грекийн Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ, Буча хотын гудамжаар тараасан энгийн иргэдийн цогцоснууд нь "Оросын эзлэн түрэмгийлэгч-цэргүүд Украины зэвсэггүй энгийн иргэдийн эсрэг үйлдсэн аймшигт гэмт хэрэг" гэж тодорхойлжээ. Мөн мэдэгдэлдээ, “энэ гэмт хэргийг үйлдсэн хүмүүст хариуцлага тооцох ёстой. Гэмт хэргийг нэн даруй шалгаж, буруутай этгээдүүдийг шийтгэхийг уриалж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN