Тийз, буудал захиалгын Expedia сайт хэрэглэгчийн интерфейс дээрээ багахан өөрчлөлт хийснээр жилийн борлуулалт нь 12 сая ам.доллар нэмэгджээ

Тийз, буудал захиалгын Expedia сайт хэрэглэгчийн интерфейс дээрээ багахан өөрчлөлт хийснээр жилийн борлуулалт нь 12 сая ам.доллар нэмэгджээ

Шинэ хэрэглэгч бүртгүүлэх үед нэр, утасны дугаараас эхлээд гэрийн хаягаас гээд олон мэдээлэл авдаг. Зөвхөн бизнес эрхлэгчид л бөглөх зориулалттай “Company name” гэсэн талбар дээр ихэнх хүмүүс юу бичихээ ойлголгүй бүртгэлээ үргэлжлүүлэлгүй орхиж байгааг Expedia-ийн ажилчид анзаарсан байна.

Уг нь энгийн хэрэглэгчид компанийн өмнөөс биш хувь аккаунт нээж байгаа үед хоосон орхих зориулалттай байсан аж. Ингээд хүмүүсийн толгойг эргүүлээд байгаа Company name хэсгийг авч хаяснаар шинэ хэрэглэгчдийн бүртгэлийн тоо огцом өсөж, орлого нь ч өсжээ.