Оросууд Гүржийн нутаг дэвсгэрээр дамждаг хууль бус наймааны сувгийг бий болгож байна гэж Украины тал мэдэгдэв

Оросууд Гүржийн нутаг дэвсгэрээр дамждаг хууль бус наймааны сувгийг бий болгож байна гэж Украины тал мэдэгдэв

Украины Батлан хамгаалахын яам өөрийн албан ёсны цахим хуудастаа Оросууд Гүржийн нутаг дэвсгэрээр дамжин наймаа хийдэг суваг байгуулж байгаа талаар бичжээ.

Тодруулбал, энэ талаар “Олон улсын хориг арга хэмжээний улмаас Оросын тал Гүржийн нутаг дэвсгэрээр дамждаг хууль бус наймааны сувгийг бий болгож байна. Үүний зэрэгцээ Гүржийн тагнуулын албаны төлөөлөгчид хууль бус наймаачдын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх зааварчилгааг улс төрийн удирдлагаас авсан байна” гэжээ.