Энэ дөрөвдүгээр сарын 01-ний өдөр /2022.04.01/ бага насны хүүхэд нохойнд хазуулж, улмаар хөлөө хугалсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Ц-ийн тэжээвэр нохой хүүхдийн тоглоомын талбай руу явж байсан 10 настай хүү рүү дайрч хазсан байна. Улмаар хүү нохойноос зугтаж ойролцоох жалга руу унаснаар хоёр хөлөө хугалж ГССҮТ-рүү хүргэгдэн ирсэн байна. Одоогоор тус хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.