Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багийн нутаг төрийн тахилгат Сутай хайрхан уулын өвөр, Дэнжийн бараан нэртэй газарт иргэд хууль бус гар аргаар алт олборлоод эхэлжээ.
Хууль бус гар аргаар алт олборлогчдын эсрэг тухайн сумын удирдлага, иргэд тодорхой арга хэмжээ авч байгаа ч дорвитой үр дүнд хүрч чадахгүй байгаа бөгөөд дээрх байдал нь улам газар авах эрсдэлтэй байгаа аж.
Алт ухаж буй тус газар нь төрийн тахилгат Сутай хайрхан уулаас эх аван урсдаг Зүйлийн голоос 1 км хүрэхгүй зайтай юм байна. Энэ нь тус голд алт угаах, бохирдуулах зэргээр эко системд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна гэдгийг нутгийн иргэд хэлж байна.