"Киевт энгийн номхон иргэд амиа алдсаныг буруушааж, Орост хариуцлага тооцох"-ыг Япон Улс уриалжээ

"Киевт энгийн номхон иргэд амиа алдсаныг буруушааж, Орост хариуцлага тооцох"-ыг Япон Улс уриалжээ

Японы Ерөнхий сайд Ф.Кишида өнөөдөр /2022.04.04/ олон нийтийн сүлжээгээр дамжуулан, “Киев мужид энгийн иргэд амиа алдсан явдал”-ыг буруушаажээ. 

Тэрээр, “Киевийн захад энгийн иргэдийн эсрэг аймшигт харгислал үйлдэж байгаад би гүн цочирдож байна. Гэм зэмгүй энгийн иргэдийг хөнөөсөн нь олон улсын хүмүүнлэгийн хуулийг зөрчиж байна. Энэ бол үнэхээр тэвчихийн аргагүй зүйл бөгөөд Япон улс үүнийг эрс буруушааж байна. Иймд Орос улс эдгээр үйлдлийнхээ төлөө хатуу хариуцлага хүлээх ёстой” хэмээгээд арга хэмжээ авахыг уриалжээ. 

Эх сурвалж: CNN