ШУУРХАЙ: Францаас ирсэн хүүхдийн хуванцар сандалд их хэмжээний мансууруулах бодис байсныг илрүүлжээ

ШУУРХАЙ: Францаас ирсэн хүүхдийн хуванцар сандалд их хэмжээний мансууруулах бодис байсныг илрүүлжээ

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, Олон улсын шуудан илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг компаниар Франц Улсаас манай улсын нэр бүхий иргэнд хаягласан ачаанд их хэмжээний мансууруулах бодис байсныг алба хаагчид илрүүлжээ. Шалгалтын явцад хүүхдийн хуванцар сандалд нэг кг орчим мансууруулах бодис нууж явуулсан байсан бөгөөд хүлээн авагч Монгол улсын иргэн нь өмнө нь мөн энэ төрлийн гэмт хэрэгт шалгагдаж байжээ.