Украины Буча хотод энгийн иргэдийг бөөнөөр нь хөнөөсөн байж болзошгүй хэргийг ОХУ үгүйсгэв

Украины Буча хотод энгийн иргэдийг бөөнөөр нь хөнөөсөн байж болзошгүй хэргийг ОХУ үгүйсгэв

Киевийн ойролцоох Буча хотоос Оросын цэрэг ухарсны дараа 300 орчим хүнийг бөөнөөр нь оршуулсан булш олдсон нь шуугиан тариад байна.

НҮБ-ын тэргүүн НҮБ-гийн тэргүүн А.Гутереш, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Германы канцлерь Олаф Шольц, Их Британийн Ерөнхий сайд Б.Жонсон, НҮБ дахь АНУ-ын Суурин төлөөлөгч Линда Грийнфилд нар тус хотод үйлдэгдсэн дайны гэмт хэргийг нарийвчлан шалгаж тогтоох ёстой гэж мэдэгдэв.

Зэвсэггүй энгийн иргэдийг олноор нь хөнөөсөнтэй холбогдуулан барууны зүгээс цаашид авах хориг арга хэмжээгээ чангатгаж, цэргийн дэмжлэг үзүүлэхийг уриалж эхлээд байна. Мөн НҮБ-ын харьяанд байдаг Гаагийн олон улсын шүүх уг хэргийг авч хэлэлцэх нь тодорхой болж байна гэж барууны хэвлэлүүд бичжээ.

Харин ОХУ-ын зүгээс уг мэдээллийг үгүйсгэж байна. Тодруулбал, Ням гарагт тус улсын Батлан ​​хамгаалах яам Бучагаас харуулж буй цогцос бүхий дүрс бичлэгийг хуурамч гэж мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: Aljazeera