Есөн жилийн турш хохирсон 13 шүүгчийг томилуулахаар өргөн мэдүүлжээ

Есөн жилийн турш хохирсон 13 шүүгчийг томилуулахаар өргөн мэдүүлжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.04.04/ мэдээлэл хийлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс есөн жилийн турш шийдэгдээгүй 13 шүүгчийн асуудлыг эцэслэн шийдсэн. Хохирсон шүүгч нарыг томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. 2013 онд Шүүх байгуулах тухай хууль гарч, шүүгч нарыг тараасан бөгөөд ингэхдээ 13 шүүгчийг томилохгүй үлдээсэн юм. Энэ хууль нь Үндсэн хууль зөрчсөн болох нь тогтоогдсон" гэв.