Дөрөвдүгээр сарыг "амьтанд ээлтэй" сар болгон зарлаж, нохой нийгэмшүүлэх үнэ төлбөргүй сургалт хийхээр болжээ

Дөрөвдүгээр сарыг "амьтанд ээлтэй" сар болгон зарлаж, нохой нийгэмшүүлэх үнэ төлбөргүй сургалт хийхээр болжээ

БЗД-ийн 26 дугаар хороо дөрөвдүгээр сарыг "амьтанд ээлтэй" сар болгон зарлажээ.

Сарын аяны хүрээнд:

  • Хорооны нийт амьтантай тэжээдэг айл өрхийн судалгааг гаргах;
  • Танин мэдэхүйн болон хэрэгтэй зөвлөмж зөвлөгөөнүүдийг хүргэх;
  • Нохой тэжээгчидийн хэлэлцүүлэг зохион байгуулах; клуб байгуулах
  • Аквариумын загас тэжээгчидийн уулзалт зохион байгуулах; 
  • Хорооны амьтан тэжээгчидийн групп бий болгох;
  • Нохойн жогорхойны асуудлыг шийдвэрлэх;
  • Нэгдсэн цэгтэй болох;
  • Болон бусад иргэдийн санал санаачлагыг ажил болгож нөлөөллийн ажлуудыг хийх аж.

Түүнчлэн иргэдийн санал санаачлалыг ажил болгож нөлөөллийн ажлууд хийж, нохойн нийгэмшлийн сургалтыг үнэ төлбөргүй хийхээр болсон байна.