О.Отгонтөгс: Залуучууд хөдөлмөр эрхлээд авч байгаа цалингаасаа хуримтлуулдаг, гэр бүлдээ зарцуулдаг байхыг л хүсэж байна

О.Отгонтөгс: Залуучууд хөдөлмөр эрхлээд авч байгаа цалингаасаа хуримтлуулдаг, гэр бүлдээ зарцуулдаг байхыг л хүсэж байна

Сүхбаатарын талбайд иргэн О.Отгонтөгс Авлига албан тушаалын хуулийн 22.1 дэх заалтад өөрчлөлт оруулахыг шаардаж сандалтай суулт хийж байна.

Тэрбээр “Иргэдийн авч байгаа цалин амьдралд нь хүрэлцэхгүй байхад хойно сууж байгаа УИХ-ын гишүүд коланы хууль, талхны үнэ ярьж доромжилж байна. Түүнийгээ “хил хаалттай байхад юмны үнэ ингэж өсөж байна, бид нар буруугүй” гэж хэлээд сууж байна. Бүх нөхцөл байдлыг ард иргэд, залуучууд нуруун дээрээ үүрээд сууж байхад, хариуцлага хүлээх ёстой албан тушаалтнууд нь юу ч хийхгүй байна. Горыг нь иргэд бид нар үүрч байна.

Би өнөөдөр яагаад авилга, албан тушаалын хууль ярьж байна гэвэл энэ хуулийн цаана ард сууж байгаа болон яам агентлагийн энд, тэнд томилогдсон дарга нар завшаад байна, иргэдийнхээ төлөө юу ч хийхгүй байна. Залуучууддаа уриалахад өөр өөрсдийнхөө шаардлагыг бариад хүрээд ирье, тайван суулт хийе. Шаардлагаа бодитоор нь хүргүүлье.

Залуучуудын хүсэж байгаа амьдрал бол Монгол Улсад хөдөлмөр эрхлээд авч байгаа цалин нь үрдэг, хуримтлуулдаг, хураадаг, аялдаг, гэр бүлдээ зарцуулдаг л байх юм. Бид эх орондоо л сайхан амьдармаар байна.

Албан тушаалтнуудыг солиод юу ч өөрчлөгдөхгүй байна. Хуулиндаа анхаарч, хуулиар албан тушаалтнуудад шаардлага тавья. Энэ Авлига, албан тушаалын хуулийн торгох заалтыг бүр мөсөн авч хаяхыг шаардаж байна. Зүгээр нийтийн албан тушаалд томилогдох эрхийг нь хэдэн сар, жилээр хасаад өнгөрдгөө боль. Би дөрөв дэх өдрийн орой бичлэг оруулахад тав дахь өдрийн өглөө торгуулж байна. Гэтэл Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон хүмүүсийг яаж байгааг хар.

Энэ байдлаар үргэлжлүүлэхгүйн тулд өнөөдрөөс хоёр хоногийн хугацаатай тайван суулт зарлая. Залуус өөрсдөдөө хэрэгтэй байгаа шаардлагаа тавьж, нэгдэхийг хүсэж байна" гэв.